4B TEAM 01
Tuesday, February 3, 2015
Багшлах дадлагын талаарх бидний сэтгэгдэл
Сайн байцгаана уу? Бид Англи хэлний багшийн 4б ангийн SUMMIT багийн Ахмарал, Өлзийжаргал, Даваацэрэн байна. Бид дадлагын хугацаанд Амгалан цогцолбор сургууль, 15-р сургууль, ЮНЕСКО-ын нэрэмжит 24-р сургуулиуд дээр тус тус гарсан. Дадлагат гарч байх хугацаанд хүндрэлтэй бэрхшээлтэй зүйлүүд их тохиолдож байсан ч хөгжилтэй зүйлүүд бас тохиолдож байсан. Тухайлбал, хүүхдүүд үгэнд орохгүй хичээл дээр ёс бус зан авир гаргах, хичээл тасдах хичээл дээрээс гарч явах бусдыгаа уруу татах, сургуулийн зүгээс техник төхөөрөмжийн хангалт маш муу байсан. Жишээ нь проктер, самбар, өсгөгч, CD тоглуулагч гэх мэт асуудлууд байсан. Хөгжилтэй зүйлүүд гэвэл дааж авсан ангийхаа дунд хөгжөөнт уралдаан тэмцээнд оролцож , хамтдаа тэмдэглэлт баяруудыг тэмдэглэн хамт зугаалганд явж чөлөөт цагаар нь удирдсан багштайгаа хамт парк орж музей үзэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан. Эцэст нь дүгнэж хэлэхэд эдгээр бүх саад бэрхшээлийг даван туулах оюутан багш таны арга арил хичээл зүтгэл болон бусадтай харьцах харилцааны ур чадвараас тань шалтгаална гэж хэлмээр байна. Анхаарал тавьсанд баярлалаа!
Subscribe to:
Posts (Atom)